Монгол хэл ба Монголын уран зохиол

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл...

Монголын хүүхдийн уран зохиолын онцлог

2012-05-10 12:01

....амьдралын бүхий л нарийн ширийнийг ойлгон мэдрэх гэсэн асар их тэмүүлэл,хүслэнтэй атлаа хэрхэн ойлгож мэдрэх хүч,арга нь дутагдсан тэр бяцхан хүмүүст урлагаар дамжуулан ертөнцийг мэдрүүлнэ гэдэг маш их авъяас билэг шаардсан нарийн чимхлүүр ажил болно.Үүнд л хүүхдийн уран зохиолын онцлогийн  мөн чанар оршино.Энэ нь уншигчдын нас сэтгэхүйн онцлог хийгээд уран бүтээлийг энэ онцлогт тохируулахын тулд дүрийн сонголт хийх,эх хэлний их боломжийг дээд зэргээр ашиглах,хөгжөөн наргиан ,инээд баяслын донжийг тааруулах гэх зэргийн зохиолч хүний авъяас чадвар,мэдлэг ухааныг дайчилсан олон хүчин зүйлийг шаарддаг байна.Эдгээрийг бид тус бүрд нь товч авч үзье.                                       


 

Хүүхдийн уран уран зохиолын уншигчдын нас сэтгэхүйн онцлог

Энэ бол хүүхдийн уран зохиолын өвөрмөц шинж чанарын эн тэргүүтний ойлголт мөн.Яагаад гэвэл ойндоо хүрснийг ч арван найм хүрснийг ч хүүхэд нэг л ойлголтод хамааруулдаг.Үүний дашрамд  дурьдахад манайхан сүүлийн үед 0-5 насны хүүхэд гэж ярьж бичиж хэвшчихээд байна.Энэ бол оросоор дамжуулан авсан европныхныг  хуулсан зээлдмэл ойлголт.Нэгэнт л хүн болоод гараад ирсэн амьтан нас нь тэг байна гэж юу билээ дээ.Эхийн хэвлийд байсан арван сарыг нь хааш хийх гээд байгаа хэрэг вэ Ухаант ард түмэн маань үүнийг ихэд зөв ухаарч  хий нас гэх ойлголтоор төрсөн хүүхдийн нэг настай гэж үзээд төрснөөс нь хойш нэг жил болмогц  ердөө л ойг нь тэмдэглэнэ.хэмээн ертөнцөд мэндлэн нэг жил болсных нь баярыг л хийдэг байсан юм.Үнэндээ энэ үед хүүхэд хоёр настай болж буй хэрэг бөгөөд хожим төрсөн оноос нь хүүхдийн насыг эхэлж тоолдог болсноор монгол нас гэж гэж жинхэнэ насыг нь хэлэх болсон байна.Эхээс үр төрүүт бүүвэйлдэг заншил нийт хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл бололтой.Харин бүр балчир насны хүүхдийг л бүүвэйлэхээс бус нэгэнт арван тав зургаа хүрсэн хүүхдийн сэтгэхүйн онцлогийг сайтар судлан мэдсэн байх учиртай.Зохиолч өөрийнхөө бага насыг л бодоод л өнөөгийн хүүхдийн дүрийг зурчихвал ихээхэн том алдаанд хүрнэ.Ингэхүйн тулд яг өнөөгийн таван настай хүүхдийн сэтгэхүйг дээд зэргээр ухааран мэдэрч баймааж сая тэдэнд зориулсан зохиол бичих эрхтэй болно гэсэн үг.Зөвхөн сэтгэхүйг мэдрээд зогсох бус тэдний хэл ярианы онцлог,хүсэл тэмүүлэл,тоглож буй тоглоом,хувцас хунар гээд олон юмыг мэдэх хэрэгтэй болдог.Чухам үүнд л хүүхдийн зохиолч хүний хөдөлмөрийн нарийн чимхлүүр ажил гарч ирдэг байна.Сурган хүмүүжүүлэгчид нэлээн эрт үеэс хүүхдийн нас сэтгэхүйг ангилан хуваах оролдлого хийж янз янзаар тайлбарлаж байсан ч

1.      сургуулийн өмнөх нас

2.      сургуулийн бага нас

3.      сургуулийн дунд нас

4.      сургуулийн ахлах нас гэсэн үндсэн баримжаа одоо хүртэл баримтлагдсаар ирсэн.Энэ баримжаа хувиарын дагуу авч үзвэл сургуулийн өмнөх ба бага насны онцлог нэлээд адармаа төвөгтэй нь бөгөөд  зохиолчийн жинхэнэ ур чадварыг шалгах уншигчид бол энэ насныхан болно.Юуны энэ өмнө насныхны сэтгэхүйн онцлог нь шууд  хэлэхээс илүүтэй баримтлахад тохирсон байдаг.Энэ насны уншигчдын бас нэг онцлог нь тэр өөрсдөө уншиж  чаддагүй боловч тэдэнд урлагийн амт шимтийг мэдрүүлэх,ном уншиж сургах олон арга бий.Үүний хамгийн энгийн жишээ бол зурагт ном болно.Ж.Дашдондогийн “Аав ээж би “номонд орсон

“Манайхан,дайсныхан”шүлэгт дайсныхныг

......Хар цэргүүд

Х ашгиран дайрч

Хар морь

Хариалан дайрч

Хар танк

Харжигнан дайрч

Хар онгоц

Хүржигнэн дайрч

гэсэн бол манайханыг

Улаан цэргүүд

Улаан морь

Уулгалан давшлаа

Улаан танк

Урагшаа давшлаа

Улаан тугаа

Улалзуулан давшлаа.

хэмээн дүрсэлсэн нь өөрийн хүний талыг зөвхөн өнгөөр илэрхийлээд зогссонгүй хар өнгөнд тохируулан хашгирах,хариалах,харжигнах,хүржигнэх гэх мэтээр ёс бусын үйл хөдлөлийг илэрхийлсэн үйл үгүүдийг харин улаан өнгө буюу өөрийнхний илүү давуу хийгээд зөв шударгыг илэрхийлэх үүднээс уухайлан,уулгалан,урагшаа,улалзуулан гэх зэрэг эерэг аяс бүхий үйл үгийг тун зөв олж сонгосон байгаа нь тухайн баатар хийгээд уншигчын үзэл бодлын давуулаг чанарыг харуулсан байна.Бага насны хүүхдэд зориулсан номын зураг хөдөлгөөн үйлчлэлтэй баймааж нь уншигчдынхаа сонирхлыг татна.Сүүлийн үед хэвлэлийн чадал гэгч асар хүчтэй болж хөгжилтэй орнуудын хэмжээнд нэгэнт хүрчээ.Зураач урчууд ч хангалттай байна гэсэн үг.1960-1970-аад оны үед хүүхдийн зохиолч Ч.Лувсандэндэв,зураач Т.Мишиг нар тухайн цагийн хэвлэлийн боломжид тохирсон наадам,тоглоом ном бүтээх оролдлого хийж байсан болон тэр цагийн зөвлөлт  холбоот улсад хэвлэгдсэн ийм номуудыг орчуулга    ашиглаж байсан хуучин туршлага ч бий.Шинжлэх ухаан техникийн өндөр хөгжлийн өнөө үед зөвхөн зурагт болоод хөдөлгөөнт ном хүүхдийн хэрэгцээг хангахаа больж,тэдний үзэх харах юм нь телевизор,компьютер зэрэг болсноос эдгээрт зориулсан бүтээл нэн чухлаар шаардагдаж эхэлсэн.Хүүхэд гэгч үргэлж дэгэж дэрвэж,инээж,наадам,хөгжилтэй хөгжөөнтэй үйл явдлаараа хүмүүсийг баясгаж,энэ бүхэндээ өөрсдөө  цэнгэж явдаг жаргалтай ард түмэн.Тиймээс тэдэнд зориулсан зохиолоос хөгжил хөдөлгөөн инээд баяслыг нь хасчихвал юу болох нь ойлгомжтой.Монголын ардын аман зохиол “Унага”ны магтаалыг хүүхэд аяндаа л цээжилдэг.Чухам эзэндээ тохирсон,тэдний хүсэлд яв цав нийцсэн сонгодог бүтээлийн гайхамшигт жишээ энэ мөн.Энэ шүлэгт унагыг гадна талаас нь хуурай магтсан бус

“Толгойгоороо тоглодо

Тоосноосоо бусгадаг

 Сүүлээрээ тоглодог

 Сүүдэрнээсээ бусгадаг” зан төрхийг нь нүдэнд харагдтал дүрсэлсэн учир ер нэг унгага бус ерөөс гэнэн томоогүй балчир нялх амьтны дүрс хөдөлгөөн харагдаад энэ бяцхан амьтан бол зүгээр ч нэг эрхэлж наадаж байдаг бус

“Жаварт жар хоног уясан

Наранд ная хоног сойсон

Алтайд унагалсан

Алагч гүүний унага

Хангайд унагалсан

Харагч гүүний унага”болох тул уудам монгол орны минь хаана л бол хаана байдаг удамт хурдан гарч ирж байгаагаараа онцлог юм.Ийнхүү энгийн бүр маш энгийн бичээд гайхамши гтай уран дүр гаргана гэдэгт л хүүхдийн зохиолын өвөрмөц онцлог байдаг.

Уншигчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулна гэдэг ийм л нарийн чимхлүүр ажил.Инээд наргиан гэгч аль ч насны хүүхдийн уран зохиолд тавигдах шаардлагын нэгэн мөн боловч бага насныханд илүү чухал ач холбогдолтой .Сурган хүмүүжүүлэгч В.Сухомлинский “Инээд гэдэг бол мэдлэгийн арга замуудын нэгэн бөгөөд хүний нүдний өмнө нээгдэх ертөнцийг үзэх олон нэгэн юм.Тийм болохоор энэ арга зам,энэ үзэл хаалттай аваас оюун санаа бүрэн бүтэн хөгжиж чадахгүй гэж бичжээ.Д.Содномдоржийн “Жигмэд тогмод хоёр”гэдэг шүлгийн гол хэлэх гэсэн санаа

Түүсээр байгаад Тогмидын

Сав нь дүүрээд иржээ

Идсээр суугаад Жигмэдийн

Гэдэс  нь цадаад иржээ”гэсэн сүүлчийн бадагт гарч байна.Энд хөдөлмөрийн үр шимийн тухай өгүүлэхдээ бяцхан уншигчдын дур сонирхолд үнэхээр нийцэхүйц хөгжөөн зугаатай аясыг олж чадсан нь харагдана.Ийм аясгүйгээр хүүхдийн зохиол дахь ямар ч чухал,сургаал номлол хүүхдийн залхууг хүргэхээс цааш хэтрэхгүй юм.

Хүүхдийн уран зохиолын дүрийн онцлог

Уран дүр гэгч урлагийн аль ч төрлийн амин сүнс нь болдог.Бяцхан уншигчдад зориулсан үгийн урлагийн дүр ч мөн л ийм байх учиртай.Нийт уран зохиолын нэгэн адилаар хүүхдийн уран зохиолд дүрслэгдэж болохгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Харин хэрхэн дүрслэгдэж,яаж уншигчдынхаа таашаалд нийцүүлэх нь зохиолчийн авъяас   билгээс шаардагдах хэрэг болно.Уншигчид нь хүүхдүүд юм болохоор тэд зохиолын дүрийн дийлэнхи хувийг эзэлж болох ч томчууд,амьтан,ургамал эд юмс зэргээс эхлээд зохиомол,хиймэл маягийн дүр ч хүүхдийн тухай бичсэн хэрнээ томчуудын зохиолч байж болдог.Ц.Дамдинсүрэнгийн “Хоёр настай Ро”,Д.Даваанямын “Өлгийтэй ангийхан”,”Мөлхөө ангийнхан зэрэг нь үүний жишээ болно.Манай орны малчны хүүхдүүдийн өсөн бойжих нөхцөл,малд хандах хандлага бол өөр бусад орныхоос онцлогтой юм.Жишээ болгон ярихад хэдэн сараар хагсрааж уяж сойсон морийг тав зургаахан настай хамгийн хөнгөн хүүхдүүд унаж уралдахдаа ямар ч хашир том хүнээс дутуугүй чадмаг байдаг,арван тав зургаан нас хүрмэгц морь уургалах,эмнэг хангал  сургах эзэмдэж чаддаг,зургаа ,долоотой жаахан охид хөвгүүд хурга буруулах зэргээр нийгмийн туст хөдөлмөрт оролцдог нь цөм манай л багачуудад байдаг өвөрмөц сонин заншил юм.Тийм ч учраас монголын хүүхдийн уран зохиолын нэлээд бүтээлд  төл малын тухай,тэрхүү төл малаа хайрлах хүүхдийн сэтгэл санааны тухай,төл мал,хүүхэд хоёрын харилцааны тухай өгүүлсэн байдаг.

Хүүхдийн уран зохиолын төрөл зүйлийн

Нэгэнт нийт нийт уран зохиолд тавигддаг бүхий л шаардлага хүүхдийн уран зохиолд нэг адил байх тул төрөл зүйлийн хувьд ч ялгаагүй адилхан байна гэсэн үг.Уянга туульс,драм гэсэн гурван үндсэн аймаг хийгээд тэдний доторхи төрөл зүйлсийн талаар алинаар нь ч хүүхдэд бичих бүрэн боломжтой.Ингэж ч бичсээр ирсэн түүхтэй.Гэхдээ бид хүүхдийн уран зохиолд уншигчдаасаа шалтгаалан гарч ирдэг өвөрмөц онцлогууд байдгийг хүлээн зөвшөөрөх аваас хүүхдхэд илүүтэйгээр нөлөөлөх зарим төрөл зүйлсийн нөлөөлөх зарим төрөл зүйлсийн талаар зайлшгүй авч үзэх,ярилцах шаарплагатай.Нэгэн жишээг авахад урлаг уран зохиол гэгч гагцхүү хүний сэтгэлд нөлөөлж,хүнд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх зорилготой гэсэн чиглэл үзлийг өнөөгийн онолчид баримтлах болсноор сургаал зохиол гэх эртний уламжлалт төрлийг уран зохиол биш гэж үзэх хандлага ч гарч ирж байгаа юм.Гэтэл энэхүү төрөл хүүхэд хэмээх уншигчийн тухайд бол нэн чухал бөгөөд ахуй амьдралын талаар уран сайхны өндөр түвшинд сургадаг тул хасаж хаях байтагуй өвлөн авч орчин нөхцөлдөө

Орчин үеийн үлгэр

Энэ бол товчхон шиг тодорхойлох аваас ардын үлгэрийн дүр хийгээд дүрслэх аргыг ашиглан орчин үеийгнхээ амьдралыг дүрслэнэ гэсэн үг.Үлгэрт амьдралд ерөөс байдаггүй ид шидтэнгүүд шулам энэ тэр гээд дүрслэх аргыг ашиглан сэтгэлд хоногштол дүрсэлсэн нь бий.Дандаа л нүдэнд харагдаад байдаг юмыг барин тавин үзүүлээд байх нь хичнээн уран сайхантай байлаа ч сониуч багачуудыг уйдааж болзошгүй.Харин дээр дурьдсан үлгэрийн олон талаар үлгэр бус үнэн бодит амьдралын талаар өгүүлэх буюу үлгэрийн элдэв баатрууд өнөөгийн багачуудтай мөр зэрэгцээ  шуугилдаж явбал тэдний хүсэл сонирхолд сайхан нийцэх нь мэдээж.Чухам энэм хүсэл хийгээд боломжийн үүднээс орчин үлгэр гэх нэг өвөрмөц төрөл уран зохиолд үүсэн хөгжсөн байна.Ийм төрлөөр бичигсэд тухайн ард түмнийхээ аман зохиолын баялаг санг уудлан чухал хэрэгцээтэй дүр,дүрслэлээ сонгож аваад түүгээр дамжуулан цаг үеийнхээ амьдралыг дүрслэн бичдэг байв.Данийн алдарт үлгэрийн зохиолч Г.Х Андерсен бол энэ талаар дэлхийд нэр нь түгсэн суут хүн бөгөөд түүний зохтол бүтээл бүр  20-р зууны эхэн үеэс монгол уншигчдын хүртээл болж иржээ.Маш алдартай хүн юм.Түүний уран бүтээл нь одоо ч хуучраагүй байгаа

Ангилал :